“ЦДС-инноваци” хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.06.20-нд нийтлэгдсэн

“ЦДС-инноваци” хурал болно

Цахилгаан дамжуулах сүлжээний тоног төхөөрөмжийн шинэтгэл, хүчин чадал, онцлогийн тухай санал сэтгэгдлээ солилцох зорилготой “Цахилгаан дамжуулах сүлжээ-инноваци” олон улсын  онол, практикийн хурал өнөөдөр 09.00 цагт “Чингис” зочид буудалд эхэлнэ. Бүтэн өдрийн турш үргэлжлэх хурлыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-иас Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 90 жил, төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ажээ.

Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буйтай холбоотой дэд бүтцийн хэрэгцээ шаардлага эн тэргүүнд тавигдах болсон тул зайлшгүй хэрэгцээт эрчим хүчний станцын тоног төхөөрөмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа билээ. Тодруулбал, одоо ажиллаж буй төвийн бүсийн дулааны таван цахилгаан станц нийлээд 814 мегаваттын эрчим хүч, дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ удаан жил ашигласан, технологи нь хуучирсан зэргээс үүдэн эрчим хүч үйлдвэрлэх чадал нь жилээс жилд буурч 646 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Тиймээс энэхүү хэлэлцүүлгээр эрчим хүчний хэрэгцээ шаардлага, тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, шинэлэг шийдэл, мөн шинэ эх үүсвэрийн талаар гадаадын болон дотоодын салбарын мэргэжилтнүүд санал бодлоо солилцох юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж