П. Алтангэрэл гишүүн тойргийнхоо иргэдийг хулхиджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

П. Алтангэрэл гишүүн тойргийнхоо иргэдийг хулхиджээ

УИХ-ын гишүүн П. Алтангэрэл сонгогдсон тойргийнхондоо тун ээлгүй нөхөр гэнэ шүү. Тэрээр УИХ-д сонгогдохоос өмнө тус аймгийн Мал хамгаалах сангийн тэргүүнээр ажиллаж байх үедээ 80 сая төгрөгөөр хадлангийн гурван механикжсан салаа худалдан авч, өнгөрсөн намар хангалттай хэмжээний өвс тэжээлийн нөөц бүрдүүлсэн аж. Гэтэл нутгийнхан нь  итгэж сонгосон эрхэм төрийн түшээ маань “хүний хүү хүрэн бөөртэй” гэдгээ энэ өвлийн хахир хатуу цас зудны үеэр харуулжээ. Тэрээр Дорнод аймагт нөөцөлсөн өвс тэжээлийн дийлэнхийг “төрмөл” нутаг болох Өвөрхангайн УИХ-ын гишүүдэд худалдаж, газар дээрээс нь ачуулсан сурагтай. Үнэхээр П.Алтангэрэлийн хувийн өмч байсан бол лаагаа иднэ үү луувангаа иднэ үү хэнд пад байх билээ. Гэвч тус аймгийн малчдын санаачилга, хуримтлалын хөрөнгөөр үүссэн өвс тэжээлийг өөрсдөд нь зүгээр өгөх нь бүү хэл, худалдаж авах боодол өвс олдохгүй энэ өвөл Дорнодын малчид хэцүүдсэн гэнэлээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж