Пакистаны нэрт дуучин амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Пакистаны нэрт дуучин амиа алджээ

Пакистаны нэрт дуучин Ghazala Javed тус улсын баруун хойд хэсэгт орших Peshawar хотод буудуулж амиа алджээ. Цагдаа нарын мэдээлж байгаагаар даваа гаригийн орой дуучин Ghazala Javed болон түүний аав руу зэвсэгтэй этгээдүүд дайрч, хамтад нь амийг нь хөнөөжээ.

Цагдаа нар хэргийг үйлдсэн этгээдүүд түүний гэр бүлийхэнтэй холбоотой хүмүүс байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм байна. 2007 онд тус улсад дуучид болон бүжигчдийн эсрэг халдлага гарах тохиолдол нилээд  ихэсчээ. Үүний улмаас тус улсын нэрт дуучин Ghazala Javed уран бүтээлээ хэсэг хугацаанд орхиход хүрээд байсан юм байна. Дуучин Javed дөнгөж 20 настай байсан ба нэгэн бизнесментэй хуримаа хийхээр төлөвлөж байжээ. Түүнийг ийнхүү гэмт этгээдүүдийн гарт амиа алдсан явдалд Афганистан болон Пакистаны шүтэн бишрэгчид нь гашуудан, түүний оршуулах ёслолд хүндэтгэл үзүүлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж