Ерөнхий прокурорын айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий прокурорын айлчлал эхэллээ

МУ-ын ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Дорлигжав
тэргүүтэй МУ-ын прокурорын байгууллагын төлөөлөгчдийн энэ сарын 15-наас
ирэх долдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх айлчлал эхэллээ.

МУ-ын ерөнхий прокурор Д.Дорлигжав Бүгд найрамдах Турк улс, ХБНГУ-ын Ерөнхий прокуроруудын урилгаар энэхүү ажлын айлчлалыг хийж байгаа бөгөөд дээрхи улсуудын прокурорын газруудын хооронд хамтран ажиллах тухай хэлэлцээрүүдийг шинэчлэн байгуулах ажээ. Мөн манай улсын прокуроруудыг тухайн улсуудад хэлний болон мэргэжлийн сургалтад хамруулах, иргэний болон эрүүгийн хэргийн талаар хамтран ажиллах чиглэл хандлагыг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж