Sony онлайн мэдээлэл хадгалах үйлчилгээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Sony онлайн мэдээлэл хадгалах үйлчилгээ нээлээ

Google Drive үйлчилгээтэй ижил үйлчилгээг Sony корпораци танилцууллаа. Мэдээлэл солилцох өөрсдийн гэсэн хэрэгслээ Канад, Франц, Герман, Япон, Их Британи, АНУ зэрэг зургаан улсад нээлээ.
Эдгээр зургаан улсын хэрэглэгчдэд үнэгүй 5GB-ийн багтаамжийг PlayMemories Online санал болгохоор амлаад байна.

Үйлчилгээний онцлог нь Sony-гийн Телевиз, Playstation, PSP, ухаалаг утас, таблет, аппарат, лэптоп зэрэг төхөөрөмжүүдийг илүү дэмжиж ажиллах ба эдгээр төхөөрөмжүүдийн мэдээллийг аль төхөөрөмж дээр ашиглах боломжтой болгож байна.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж