
Nook-ийн шинэ хувилбар нь бүрэн цэнэгтэй үедээ гэрлээ асаалгүйгээр 2 сар (өдөрт 30 орчим минут ном уншдаг гэж бодвол) орчим ашиглах боломжтой ба гэрэл асаасан үед 1 сар орчим ажиллах хугацаатай болох гэнэ.
Технологийн шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү давуу талыг Amazon компани Kindle электрон номондоо нэвтрүүлэхээр туршиж байгаа сураг дуулдаж байна.
Үзүүлэлт:
- Дэлгэц: 6 инчийн E Ink дэлгэц
- Багтаамж: Дотоод санах ой 2Gb + micro SD карт
Үнэ:
- 259 ам.доллар (Wi-Fi сүлжээ + 3G сүлжээ)
- 149 ам.доллар (Wi-Fi сүлжээ)
Т.МӨНХТҮВШИН