Өчигдөр Канадын залуу поп од Жастин Бибер Аполло театрт амьд тоглолт хийжээ. Гэхдээ тоглолтын үеэр нэг том дуулиан гарсан байна. Тоглолт дуусах дөхөж байхад гэнэт цахилгаан тасарч, тайзны бүх хөгжимнүүд зогссон байна. Гэхдээ Бибер өөрийнхөө шүтэн бишрэгчдтэйгээ хамт дуугаа дуулж, тоглолтоо дуусгажээ. Цахилгаан хэдхэн минут тасарна гэж бодсон боловч 40 минут тасарсан байна. Бибер энэ явдалд уурлалгүй шүтэн бишрэгчидтэйгээ эрч хүчээ хуваалцахыг хүсчээ. Жастин цахилгаан тасарсанд уучлалт хүсээд шүтэн бишрэгчидтэйгээ хамт "Boyfriend" дуугаа дуулжээ.
Б.АНХТУЯА
Б.АНХТУЯА