Төрийн нууцын хадгалалтын байдлыг шалгана

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Төрийн нууцын хадгалалтын байдлыг шалгана

ТЕГ-ын Төрийн нууцын хэлтсээс 2012 оны эхнээс  төлөвлөгөөний дагуу төрийн яамд, тэдгээрийн харъяа агенлагуудын төрийн нууцын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдалд хяналт, шалгалт хийж байгаа.

 Эдгээр хяналт, шалгалтын хүрээнд:

  1. Төрийн нууц хариуцсан ажилтан болон төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудын үйл ажиллагаа.
  2. Төрийн нууцын албан хэрэг хөтлөлт, бүртгэл, тайлан
  3. Мэдээлэл технологи, сүлжээний орчинд төрийн нууцын хадгалалт, хамгаалалтыг хангасан байдал
  4. Төрийн нууцын биет хамгаалалт, нууцлал, хамгаалалтын бүсүүд, өрөө, байр байрлал, мэдээлэл тээгч хэрэгслүүдийн хамгаалалтын байдлыг шалган, зааварчилж байгаа юм.

Энэ оны эхнээс шалгалтыг НХХЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, БХЯ, БСШУЯ, ЭМЯ, ЭБЭХЯ болон эдгээр яамдын харъяа агенлаг байгууллагуудад хийгээд байгаа бол төлөвлөгөөний дагуу дараагийн ээлжинд ХЗДХЯ, уг яамны харъяа агенлаг, байгууллагууд болох ШШГЕГ, ХХЕГ, ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, Оюуны өмчийн газар, Архивын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шалгалтыг хийнэ.

ТЕГ-ын Төрийн нууцын хэлтэс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж