Эдийн засгийн сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн сургалт боллоо

МҮХАҮТ-ын Зураасан код, логистикийн хэлтээс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын тээвэр, зуучуудын нийгэмлэгүүдийн холбоотой хамтран  “Ложистик ба Нийлүүлэлтийн гинжин хэлхээ” сэдэвт хоёр өдрийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтаар үйлдвэрлэл, худалдааны нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэж юу болох, түүний тасралтгүй оновчтой үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, логистикийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, дистрибютер, захиалга, нөөцийн менежмент, мэдээллээ хэрхэн солилцох зэрэг логистикийн бүхий л процессыг хэлэлцсэн байна. Сургалтад нийт 60 гаруй байгууллагын 95 ажилтан хамрагдсан байна.

Мөн үйлдвэрлэл, гадаад худалдааны нийлүүлэлтийн гинжин хэлхээ, логистик, түүний бүтэц агуулга болон тээвэрлэлтээс гадна сүүлийн үед шинээр гарч ирж буй “Cold chain logistics” болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний үйл ажиллагааг амжилттай явуулах “Smart way”арга зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж