Зомбины хамгаалалттай машин бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Зомбины хамгаалалттай машин бүтээжээ

Автомашин үйлдвэрлэгч Hyundai компани “The Walking Dead”-ын зохиолч Robert Kirkman-тай хамтран Elantra Coupe машиныг зомбиноос хамгаалах машин болгон өөрчилсөн байна.

Үүнийгээ “Zombie Survival Machine” хэмээн нэрлэжээ.
 
Энэ машин нь урд талынхаа хэсэгт анжис болон төмөр өргөстэй, хамгаалагдсан цонхтой, дугуйндаа төмөр өргөстэй ба дээд хэсэгт байрласан нүхээр зомбиг буудаж болох гэнэ.

Hyundai долоон сард Сан Диегод болох Comic-Con International дээр энэхүү өөрчилсөн машинаа үзүүлэхээр бэлдэж байгаа гэнэ.

Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж