“Петрочайна дачин тамсаг”-ийн гомдлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

“Петрочайна дачин тамсаг”-ийн гомдлыг хэлэлцэнэ

“Петрочайна Дачин Тамсаг” компанийг байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн хэргээр 1.3 тэрбум төгрөгөөр торгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд  Баянзүрх дүүргийн шүүхээс гаргасан.

Энэхүү шийдвэрийг тус компаниас үл зөвшөөрөн Нийслэлийн шүүхэд давж заалдах хүсэлт гаргаад байсан.

Энэхүү гомдлыг Нийслэлийн шүүх өчигдөр /VI.18/ хэлэлцэх байсан ч ирэх долдугаар сарын 2-ныг хүртэл хойшлуулжээ. Тодруулбал, тус компани өмгөөлөгчөө сольсон бөгөөд шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж