Дээрх хэрэгт 106 хүнийг хамруулан шалгаж байгаа хэмээн ахлах прокурор Александр Бадле (Alexander Badle) тэмдэглэн хэлжээ. Тэдгээрийн олонх нь насанд хүрээгүй аж. “Spiegel”–д бичсэнчлэн хууль зөрчигчдийн эцэг эхчүүдийн хувьд цагдаа нар хүрэлцэн ирж нэгжлэг хийсэн нь гэнэтийн зүйл болсон төдийгүй хүүхэдтэйгээ нухацтай ярилцах шалтгаан болжээ.
2011 оны арванхоёрдугаар сард GEMA сайтыг хакердсан гол зохион байгуулагч нь “Anonlulz” хэмээх нууц нэртэй хэрэглэгч байжээ. Тэрбээр форумын нэг сайт дээр скрипт байршуулан үүний тусламжтайгаар дээрх байгууллагын сайт руу маш их хэмжээний санал хүсэлт явуулснаар түүнийг гацаасан аж. Улмаар “Anonlulz”-ийн нийтэлсэн холбоосоор GEMA-ийн сайтад нэвтрэн орсон бүх хэрэглэгчийг сэжигтнүүдийн жагсаалтад оруулжээ. Гэсэн хэдий ч DDoS – довтолгоо бүтэлгүйтсэн юм. Учир нь тус байгууллагын сайт ажилласан хэвээр байсан хэдий ч нэлээд удаан уншиж байж дэлгэцэнд гарч ирдэг болсон байв.
GEMA сайтыг хакердсан хэрэгт эрүү үүсгэсэн байгаа. Германд иймэрхүү маягаар хууль зөрчвөл эрх чөлөөг нь хасах эсвэл мөнгөн торгууль ногдуулах зэрэг шийтгэлийг хүлээлгэдэг. Харин өдгөө “Anonymous” бүлэглэлийнхэн цагдаагийн хараанд өртсөн хэн бүхэнд онлайнаар хуулийн зөвлөгөө өгдөг болсон байна.