
Уг хөлсний бичээч эрээ цээрээ алдсан нэгэнд нь доорх зүйлээс ажиглагдана. “…Энхбаярын шүүх хурал дараагийн долоо хоногоос наана эхлэхгүй тул 6 дугаар сарын 28-ны өдөр болох сонгуулийн наана шүүхийн тогтоол гарах магадлал тун бага бөгөөд үүнд шүүхийн шийдвэр гартал буруугүй тооцно гэсэн үзлийг мөн авч үзэх нь зүйтэй” гэсэн нь Н.Энхбаяртай нэгэн бодолтой байгааг нь харуулна. Үнэхээр ч Н.Энхбаяр элдэв арга саам хийн хоёрч удаа шүүх хурлыг хойшлуулаад байгаа. Дараагийнх нь шүүх хурлыг хойшлуулахыг Доуг Шоен мэдэж байна. Бас өмгөөлөгч авах бүрэн эрхтэй, хэргийн материалтай танилцахад хугацаа орно хэмээн мэдэмхийрчээ. Уг нь “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай” хуулийн 27.5.2-т …нэр дэвшүүлэхдээ ….Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх т өгс эрмэлзлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх” гэсэн заалт байгааг дээрх бичээч мэдэхгүй нь харамсалтай. Ганцхан заалтыг нь дурьдахад л хууль дээдлэх гэсэн үг байна. Тэр хууль дээдэлдэг үү? Дээдэлдэггүй.
Н.Энхбаяр өмгөөлөгчөөсөө татгалзаж, цаашдаа хэргийн материалтай танилцаагүй гэдэг шалтгаанаар шүүх хурлыг дахин хойшлуулах гэж байгаа нь ойлгомжтой боллоо. Дээрх нийтлэлд Н.Энхбаярыг ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа хэмээн бичсэн байх юм. Эндээс Н.Энхбаяр УИХ-ын гишүүнээр дамжин Ерөнхийлөгчийн сэнтийд санаархаж байгаа нь ч ил болж байна. Гэхдээ энэ юу л бол… хамгийн гол нь ялгүй салахыг л эрмэлзэж байгаа гэвэл үнэнд нийцэх бизээ. Энэ мэтчилэн хаанаас гарч ирж байгаа нь үл мэдэгдэх асар их мөнгөний урсгал Н.Энхбаярын гараар дамжин гадаадын хөлсний этгээдүүдэд цутгаж монголын нэр хүндийг дэлхийн тавцанд хутгаж байна. Энэ чинээгээрээ монголын нийгэм, улс төр цаашлаад эдийн засгийн хөгжилд таагүй зүйл учрах нь дамжиггүй. Амьд явахад их юм үзнэ гэгчээр улс эх орноосоо илүү үнэ цэнэтэй авлигачийн эрх чөлөө байдаг гэдгийг харах шив. Мөн авлигатай тэмцэнэ гэдэг амаргүй зүйл болох нь харагдаж байна. Энэ янзаараа Н.Энхбаяр мэтийн авлигачид ял завшиж үлдвэл монгол улс сүйрэхэд ойрхон болжээ.
Эх сурвалж: www.medee.mn