эх орноо төлөөлөн оролцож буй О.Сэргэлэн
БНХАУ-ын Хайянь хотноо үргэлжилж буй Азийн элсний спортын III их наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг хүрэл медалийн болзол хангасан таатай мэдээ ирлээ. Хэсгийн шатанд Тайланд, Туркменистан, Мальдивын багтай таарч, Тайландад хожигдож, бусад хоёр учраагаа ялснаар хэсгээ тэргүүлсэн тэд өнөөдөр өглөө Энэтхэгийн шигшээ багийг 14:13 харьцаатай, улмаар хэдхэн хормын өмнө Бангладешийн багийг 16:13 харьцаатай буулган авснаар хүрэл медалийн болзол хангажээ. Багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Ш.Сэдбазар, О.Сэргэлэн нар багтсан юм.
Харин эмэгтэйчүүдийн багийн тухайд хэсгээсээ хоёроор шалгарч, улмаар Филиппиний багтай тоглон 13:12 харьцаатай хожигдсоноор шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Багийн бүрэлдэхүүнд Ж.Мөнхсувд, Ж.Иштуяа, Б.Алтанзаяа, Д.Ганзул нарын тоглогчид багтжээ.