2010 онд Америкийн Ориган мужийн Портландад зохиогдсон үзэсгэлэнд Б.Хонгорзул, Б.Шатарсайхан, Б.Насанцэнгэл нар оролцож байсан аж. Энэ жилийн хувьд үзэсгэлэнг “Дэлхийн шинэ урлаг дахь эмэгтэй зураачдын хувь нэмэр” гэсэн сэдвийн дор дэлгэж буй юм байна. Бусдыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан өнгө аяс, аливаа улсын соёл зан заншил болон үндэстэн ястан руу давшилсан санаа байхыг хориглодог аж. Энэ сэдвийн хүрээнд орон орны уран бүтээлчид илтгэл тавих бөгөөд зураач бүр нэг бүтээлээр оролцоно. Сонирхуулахад 2014 оны олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэнг манай оронд зохион байгуулахаар болжээ.
Тиймээс манай уран бүтээлчдийн хувьд үзэсгэлэн гаргах галерей, хүлээн авалтыг нь таатай орчинд зохион байгуулах үүрэг хүлээгээд байна.
У.БОДОЛ
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин