Шанхайн ЭКСПО өдөрт 160 тонн хог “үйлдвэрлэж” байна

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Шанхайн ЭКСПО өдөрт 160 тонн хог “үйлдвэрлэж” байна

Шанхайд ЭКСПО хүрээлэн нээгдсэнээс хойш гурав хоног өнгөрсний дараа гаргасан статистикаар өдөр бүр 160 тонн хог ба 30 тонн хоолны үлдэгдэл “үйлдвэрлэж” байгаа гэнэ. Үзэсгэлэнгийн талбайд хоорондоо хоолой ба агааржуулагчаар холбогдсон 51 хогийн  цэг газар дор байгаа ба Хог урсгах автомат систем нь хаягдлыг боловсруулж байна. Ийм систем анх удаагаа Хятадад ажиллаж эхэлсэн нь энэ ажээ.
Дашрамд сонирхуулахад, үзэсгэлэн нээгдэн ажиллаж байгаа эхний дөрөв хоногт Шанхайн метрогоор 25 сая зорчигч үйлчлүүлсэн гэнэ.
Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж