Технологийн гигант “Quickoffice”-ыг өөртөө нэгтгэв

Хуучирсан мэдээ: 2012.06.08-нд нийтлэгдсэн

Технологийн гигант “Quickoffice”-ыг өөртөө нэгтгэв

“Google” компани гар утсанд зориулсан “Word”, “Excel”, “PowerPoint”
программ үйлдвэрлэгч “Quickoffice” софт компанийг худалдаж авчээ.

Ингэснээр
“Google” компани “Microsoft”-ын баримт бичгийн хэрэглээний программын
гар утасны хувилбарыг эзэмшиж, “Андройд” үйлдлийн системтэй смартфонууд
дээрх программын арр-тэй болох боломжтой болов.

“Quickoffice”
компанийг үндэслэгч Алан Масарек мэдэгдэлдээ “Бид энэхүү нэгдсэн
программыг байгуулах гэж нэлээд хүнд зам туулсан. Ажиллагаа ихтэй тул
энгийн ухаалаг утсанд ашиглах боломж тун бага байсан. Цаашид “Google”
компанитай хамтран программаа улам сайжруулж, бүх нийтийн хүртээл
болгоно гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

“Google”-ийн инженерийн
албаны дарга Алан Уоррен “Бид “Quickoffice”-тэй хамтран тэргүүлэх
зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадна. Өнөөдөр бизнес эрхлэгчид,
оюутнууд “Google”-ийн аpp-ыг хэрэглэж сурсан. Тэдэнд илүү боломж олгох
үүднээс энэхүү компанитай хамтран ажиллаж байна. Файл хэлбэрийн хуудас
үүсгэхэд өмнө нь асуудалтай байсныг бид удахгүй зогсоох болно” гэв.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж