Индонезид осолдсон 58 хүнийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Индонезид осолдсон 58 хүнийг хайж байна

Өнгөрсөн ням гаригт Индонезид хүнс болон барилгын материал тээвэрлэж явсан хөлөг онгоц осолдсон байна. Онгоцонд 70 зорчигч байснаас арван хоёрыг нь аварчээ. Харин 58 зорчигчдыг одоо болтол хайж байгаа ба  нэг ч хүний цогцсыг олоогүй байгаа юм байна.

Энэ хөлөг онгоц Индонезийн Малукугийн арлуудын нэг хэсэг Амбон арлаас хөдлөөд Буру арлын Намрол хотод хүрэх ёстой байжээ. Тэнд хүрэхээс хоёр цагийн өмнө хүчтэй салхи гарч өндөр давалгаан үүссэнээс хөлөг онгоц живсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж