Японы “Toshiba” компани өнгөрсөн долоо хоногт зөөврийн шинэ хард “Canvio 3.0”, “Basics 3.0”-ыг танилцууллаа.
“Canvio 3.0”-ийн хувьд Мас-тай нийцэх ба 1.5 terabyte багтаамжтай юм. Мэдээж USB 3.0-аар холбогдоно. Мөн шилжүүлгийн хурд өмнөх загвар болон ижил төрлийн хардуудаас илүү сайжирсан, жин нь буурсан гэж компанийн удирдлагууд ярьжээ. Хамгийн чухал нь авч явахад бэрхшээлгүй бөгөөд доргилтоос хамгаалагдсан байна.

“Canvio 3.0” нь MSRP-тай бөгөөд 199.99 ам.долларын үнэтэй байх аж. Үүнд мэдээж 1.5 terabyte багтаамжаас гадна NTFS дривер багтсан бол 149.99 ам.доллараар 1.0 terabyte, 750 gegabyte нь 129.99 ам.доллар, 500 gegabyte нь 119.99 ам.долларын үнэтэй байна.
“Basics 3.0” нь үнийн хувьд арай бага аж. Энэхүү зөөврийн хард 1.5 terabyte багтаамжтай нь 189.99 ам.доллар юм. “Toshiba” компанийн удирдлагуудын тайлбарласнаар цаашид овор хэмжээ багатай, их багтаамжтай зөөврийн хардын хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа бөгөөд үүнд тус компанийн “Canvio 3.0”, “Basics 3.0” яг нийцэх аж.
Т.МӨНХТҮВШИН