Эйнштейний харьцангуйн онолын гар бичмэлийг нийтэд үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Эйнштейний харьцангуйн онолын гар бичмэлийг нийтэд үзүүлэв

Шанхайн ЭКСПО-2010 үзэсгэлэнгийн Израилийн павильонд Эйнштейний харьцангуйн онолоо бичсэн 46 хуудас эх бичмэлийн хоёр хуудсыг үзэгчдэд зориулан тавьсан байна.
Хятадад айлчилсан Израилийн сангийн сайд Ювал Штейниц энэ үйл явдлын нээлт болсон арга хэмжээн дээр тэр хоёр хуудсыг нийтэд танилцууллаа. Тэдний нэгэнд нь E=mc2 /квадратаар/ гэсэн алдартай томьёог бичсэн байв. Гар бичмэлийн эх хуудсуудыг суут ухаантны эхнэр Эльза 1925 онд Еврейн институтыг байгуулахад бэлэглэсэн байна. Тэр цагаас хойш дөрвөн жилийн дараа Эйнштейн Нобелийн шагналтан болсон билээ.
Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж