улсын Батлан хамгаалахын сайд Ахмад Вахиди ИРНА агентлагт өгсөн
ярилцлагадаа “Сансрын буудал барих ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна”
гэжээ. Түүний ярьснаар ойрын үед энэхүү буудлаас Ираны үйлдвэрийн хиймэл
дагуулууд болон лалын улсуудын сансрын аппаратуудыг арилжааны шугамаар
хөөргөх юм.
Хамгийн түрүүнд Ираны “Толу” хиймэл дагуулыг сансарт
хөөргөнө гэж сайд мэдээлсэн байна. Энэ шинэ сансрын талбар чухам хаана
байрлаж байгааг тэрбээр мэдэгдэлдээ дурдаагүй аж.
Өнөөг хүртэл
Иран улс өөрийн пуужингуудаа Семнан муж дахь сансрын буудлаас хөөргөж
байсан юм. Энэ зуны дундуур макака сармагчинтай Ираны хоёр дахь
биокапсулыг хөөргөхөөр төлөвлөөд байна. Харин ирэх 10 жилд Тегеран
сансарт хүн хөөргөх ёстой гэсэн зорилтыг тавьсан юм. Энэ тухай тус улсын
Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад хоёр жилийн өмнө мэдэгджээ.
Ахмад
Вахидийн ярьснаар “Аятолла Рухолла Мусави Хомейни” сансрын буудал нь
Европ, АНУ, ОХУ-ын стандартад нийцсэн хамгийн сүүлийн үеийн техник
технологиор тоноглогдсон байна.