iLuv спикертэй зөөврийн суурь бүтээв

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

iLuv спикертэй зөөврийн суурь бүтээв

iLuv брэнд Mo’Beats iSP245 хэмээх зөөврийн стерео спикертэй суурь бүтээсэн байна.

Mo’Beats нь Bluetooth ашиглан утасгүйгээр дуу дамжуулах ба Bluetooth-тэй холбогддог таблет, ухаалаг гар утас болон зөөврийн компьютертай ашиглах боломжтой юм.

Гэхдээ таблетэд илүү тохиромжтойгоор бүтээгдсэн аж. Mo’Beats нь утасны хэрэглээнд зориулагдсан баттерейтай ба Bluetooth-гүй хэрэгсэлд холбогдох нэмэлт оролттой гэнэ. Бас энэ спикертэй суурь нь маш сайн дуугарах чадалтай ба авсаархан юм. Mo’Beats iSP245 нь 75 доллараар худалдаанд гарч байгаа аж.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж