“Тэнгэрийн хүү” дахин тайзнаа морилно

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

“Тэнгэрийн хүү” дахин тайзнаа морилно

Хүн гүрний түүхийг бишрүүлсэн “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжгийг дахин тайзнаа тоглох гэж байна. УДЭТ Ардын хувьсгалын  91 жилийн ойд зориулан “Тэнгэрийн хүү” жүжгийг ирэх долдугаар сарын 7, 8-нд 14.00 цагт, 10-нд 18.00 цагт гуравхан удаа тоглох нь ээ. Тоглолтын тасалбар суудлын зэрэглэлээсээ хамааран 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

“Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, ассистент найруулагчаар Соёлтын тэрүүний ажилтан Ч.Түвшин, конструктор зураачаар Т.Түмэн-Өлзий, компьютер графикаар Т.Аянга, гэрлийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Эрдэнэбат, жүжиг чимэглэлийн эрхлэгч Соёлын тэргүүний ажилтан Н.Батбилэг нар ажилласан юм. Харин жүжгийн гол дүр буюу Модун Шаньюйд жүжигчин Г.Эрдэнбилэг, Түмэн Шаньюйд Б.Жаргалсайхан, Түмэн Шанюйн их хатанд Н.Сувд, бага хатанд У.Уранчимэг, Арваадай хунтайжид С.Ариунбямба, Лүүсүү ванд П.Цэрэндагва нарын авъяаслаг жүжигчид болон УДЭТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээ оролцож, тоглосон юм.  Мөн “Тэнгэрийн хүү” жүжиг “Гэгээн муза” наадмаас зургаан номинацийын эзэн болж, өнгөрсөн оны хамгийн шилдэг бүтээлд олгосон гран-при шагналыг хүртсэн юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж