
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж “Н”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Мөрдөн байцаалтын явцад талийгаач нэг сартай хүүгийн биед хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр гадны ямар нэгэн нөлөөгүй, гэмтэлгүй, зүрх гэнэт зогсож нас барсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан гэнэ.
Иймээс энэ сарын 05-ны тогтоолоор хэргийг эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ.
Д.ЖАРГАЛ