Уул уурхайн салбарын хуулийн хэрэгжилт 64 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Уул уурхайн салбарын хуулийн хэрэгжилт 64 хувьтай байна

Өмнөговь аймагт уул уурхайн салбарын хуулийн хэрэгжилт 64 хувьтай байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид Өмнөговь аймагт хэрэгжиж байгаа уул уурхайн төсөл, “Шивээхүрэн”, “Гашуунсухайт” боомтуудын үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Уг шалгалтад аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Говь гурван сайхны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй 389 аж ахуйн нэгж, 679 барилга байгууламж, салбар цэг, дөрвөн сургууль, 12 зам, 651 тээврийн хэрэгсэл, 42 хүнд даацын автомашины жин, 329 өргөх механизм 2185 албан тушаалтан, инженер техникийн ажилтан, ажиллагсад, багш, сурагч зэргийг хамруулан шалгалт хийжээ.

Шалгалтаар санхүүгийн салбарын гурван хуулийн хэрэгжилт 78 хувьтай, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын дөрвөн хуулийн хэрэгжилт 79.3 хувь, Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн салбарын 12 хуулийн хэрэгжилт 64.7 хувь, Барилга, дэд бүтцийн салбарын 10 хуулийн хэрэгжилт 62 хувьтай байгаа бөгөөд нийт 45 хуулийн хэрэгжилт 74.1 хувьтай гэж дүгнэсэн байна.

Ийнхүү хуулийн хэрэгжилт муу байгаа нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дотоодын хяналтыг хангалтгүй хэрэгжүүлдэг, уул уурхайн олборлолт, баяжуулалт, тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахын өмнө зам, тээвэр, барилга байгууламж, инженерийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ зэрэг дэд бүтцийн асуудлыг иж бүрэн шийдвэрлээгүйтэй холбоотой аж.

Эх сурвалж: "МОНГОЛЫ МЭДЭЭ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж