Дотоожоо “харуулсан” Бентнер шийтгэл хүлээв

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Дотоожоо “харуулсан” Бентнер шийтгэл хүлээв

“Евро-2012”-ын хүрээнд Портулагийн шигшээ багтай хийсэн хэсгийн сүүлийн тоглолтод гоолдож, “гоолын баяр”-аа хийхдээ шортоо шувталж, дотоожоо ил гаргасан Данийн шигшээ багийн тоглогч Никлас Бентнерт Европын хөлбөмбөгийн холбооноос шийтгэл хүлээлгэжээ. 3:2 харьцаатай Португалийн багийн ялалтаар өндөрлөсөн тус тоглолтод Бентнер дубль хийсэн юм. Ингэхдээ хоёр дахь гоолоо оруулсны дараа тэрбээр ногоон дотоожоо ил гаргасныхаа төлөө нэг тоглолт өнжих, мөн 100 мянган еврогийн мөнгөн торгууль төлөх ёстой болжээ. Тэрхүү торгууль нь 2014 оны ДАШТ-д хамаарах гэнэ. Ингэснээр Бентнер ирэх есдүгээр сард ДАШТ-ий сонгон шалгаруулалтын хүрээнд Чехийн багтай хийх эхний тоглолтыг өнжих болж байгаа юм. Гэхдээ тэрбээр UEFA-гаас оноосон дээрх шийтгэлийн эсрэг гурав хоногийн дотор давж заалдах боломжтой аж.

Харин дотоожоо ил гаргасан тухайд Бентнер “Энэ зүгээр л аз дагуулдаг дотоож. Тэмцээний нээлтийн тоглолтод өмссөн, тэмцээний өмнө ч бас өмсч байсан. Би өөрийгөө ямар нэг дүрэм зөрчиж байна гэж огтхон ч бодоогүй” хэмээжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж