Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Топ” тоосгоны үйлдвэрийн хятад ажилтан Lang Ruizhang нь 16 настай А.Казарбек хүүгийн араас чулуу шидэж, зүүн хөлний шилбэний тахилзуур ясыг хугалсан гэмт хэрэг гарсан. Энэхүү хэрэгт эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасанаар хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа ажээ. БНХАУ-ын иргэн Lang Ruizhang-г энэ сарын 07-нд баривчлан цагдан хорьсон байна.
Хэрэв Lang Ruizhang-д дээрхи заалтаар ял сонссвол таваас долоон жилийн хорих ял авах юм байна.
Бэртэл авсан А.Казарбек хүү нь өнгөрсөн долоо хоногт хагалгаанд орсон бөгөөд одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Д.ЖАРГАЛ