Үндэсний шигшээ багт сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Үндэсний шигшээ багт сонгон шалгаруулна

Монгол Улс ирэх наймдугаар сард Азийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Монголын сагсан бөмбөгийн холбооноос залуучуудын дунд сонгон шалгаруулалт явуулах гэж байна. Ингэхдээ үндэсний шигшээ баг, дээд лигийн баг, клубуудэд сонгон шалгаруулалт хийх бөгөөд 185 см-ээс дээш өндөртэй, 1994 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн залуусыг хамруулах юм. Тиймээс сагсан бөмбөгийн спортоор сонирхон хичээллэдэг залуусыг зургадугаар сарын 25-нд Спортын төв ордны “А” зааланд 12-15.00 цагийн хооронд хүрэлцэн ирж, сонгон шалгаруулалтад оролцохыг Монголын сагсан бөмбөгийн холбооноос урьж байна.

Дашрамд дуулгахад, Азийн сагсан бөмбөгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн ирэх наймдугаар сард Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордонд болох юм. Азийн аваргын 22 дахь удаагийн тэмцээнд таван бүсээс шалгарсан 15 орны баг, дээр нь Монголын шигшээ багийн хамт 16 баг өрсөлдөх юм. Тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид залуучуудын дэлхийн аваргад шар тивийг төлөөлөн оролцох эрхтэй болно.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж