Европын банкуудын хувьцааны үнэ уналаа

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Европын банкуудын хувьцааны үнэ уналаа

Өнгөрсөн ням гаригт болсон Грекийн сонгуульд Шинэ Ардчилал нам ялалт байгуулсанаас үл хамааран Европын банкны хувьцааны үнэ огцом уналаа. Банкны хувьцааны үнэ унах явдал Европ даяар ажиглагдсан байна. Германы “Commerzbank” болон Францын “BNP Paribas” банкуудын хувьцааны үнэ тус бүр 4,4 хувиар унасан байна. Испанийн бондын орлого долоон хувиар өссөн ч аюултай түвшинд хэвээр үлджээ. Францын  “Cac”-ын хаалтын ханш  0,7 хувиар, Германы “Dax”-ынх 0,3 хувиар уналаа.

Лондонгийн “FTSE 100” -ын хаалтын ханш 0,3 хувиар өссөн бол Нью-Йоркийн “Dow Jones”-н хаалтын ханш 0,3 хувиар өссөн  байна.

Харин Францын “Credit Agricole” банкны хувьцааны үнэ 3,4 хувиар унасан бол  Их Британид Шотландын “Royal” банкны хувьцааны үнэ 5н хувиар, “Lloyds Banking Group”-н хувьцааны үнэ 3,6 хувиар унажээ.

Энэ нь  тэдний хувьд “FTSE 100” хувьцааны зах зээл дээрх хамгийн том уналт юм. Грекийн сонгуулийг Европын холбооны улсууд төдийгүй дэлхийн бүх хөрөнгө оруулагчид ч анхааралтай ажиглаж байсан. Грек улс хэмжээлшгүй өрийн хямралаас болж өнгөрсөн хоёр жилд хоёр ч удаа тусламж авсан билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж