
Лондонгийн “FTSE 100” -ын хаалтын ханш 0,3 хувиар өссөн бол Нью-Йоркийн “Dow Jones”-н хаалтын ханш 0,3 хувиар өссөн байна.
Харин Францын “Credit Agricole” банкны хувьцааны үнэ 3,4 хувиар унасан бол Их Британид Шотландын “Royal” банкны хувьцааны үнэ 5н хувиар, “Lloyds Banking Group”-н хувьцааны үнэ 3,6 хувиар унажээ.
Энэ нь тэдний хувьд “FTSE 100” хувьцааны зах зээл дээрх хамгийн том уналт юм. Грекийн сонгуулийг Европын холбооны улсууд төдийгүй дэлхийн бүх хөрөнгө оруулагчид ч анхааралтай ажиглаж байсан. Грек улс хэмжээлшгүй өрийн хямралаас болж өнгөрсөн хоёр жилд хоёр ч удаа тусламж авсан билээ.
Б.АНХТУЯА