БНХАУ-ын Хайянь хотноо өнгөрөгч амралтын өдрөөр эхэлсэн Азийн элсний III наадмын сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж буй Монголын баг хэсгийн шатыг амжилттай давлаа. Эмэгтэйчүүдийн багийн тухайд хэсгийн тоглолтод тэмцээнийг зохион байгуулагч орон Хятадын шигшээд 15:8 харьцаатай хожигдсон ч дараах тоглолтууддаа Туркменистаны багийг 10:16, Мальдивыг 16:17 харьцаатай хожсоноор хэсэгтээ хоёрдугаар байрт бичигдэж, дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болжээ.
Харин эрэгтэйчүүдийн багийн тухайд нэг хэсэгт сугалаа таарсан Тайландын багт 6:4-өөр хожигдсон ч Бутаны шигшээг 16:21, Катарын багийг 16:20 харьцаатай хожиж, хэсгээ тэргүүлсэн байна гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.