Төв Азийн Монгол орон баян тансаг хэрэглээ, гоё машин, сайн засмал замаар гайхагдаж байгаагүй боловч Европ, Араб, АНУ-ын баячууд голдуу унадаг тансаг зэрэглэлийн автомашинуудыг нийслэл Улаанбаатар хотод нь харж болохоор болсон талаар GTspirit.com сайтад бичиж, Монголын баячуудын унадаг тансаг автомашинуудын зургийг тавьжээ.
Тус сайтад “Монгол Улсад 2007 онд ердөө 2,600 км засмал зам тавьсан юм. 40,000 км үргэлжлэх авто замын сүлжээтэй энэ орон “Мянганы зам” хэмээх зүүн бүсийг баруун бүстэй холбосон зам тавьсан” хэмээн бичсэн байна.
Н.ЭНХ