ОУВС-гийн нөөц хөрөнгийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

ОУВС-гийн нөөц хөрөнгийг нэмэгдүүлнэ

Мексикийн Лос-Кабос хотноо “Их хорь”-ийн орны Дээд хэмжээний уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уулзалтын эхний өдрийн үр дүнгээр БРИКС-ийн орнууд Олон улсын валютын санд /ОУВС/ нэмэлт нөөц хөрөнгө оруулахаар болжээ. Тодруулбал Орос, Энэтхэг, Бразил тус бүр 10 тэрбум, Өмнөд Африк хоёр тэрбум, Хятад 43 тэрбум ам.долларыг тус тус хандивлах аж.

Өмнө нь БРИКС-ийн орнууд ОУВС дахь өөрсдийн хувь үүргийг нэмэгдүүлэх гэсэн тодорхой болзолтойгоор нэмэлт нөөц хөрөнгийг гаргахад бэлэн буйгаа мэдэгдэж байсан юм. Өрийн хямралд автаад буй Евро бүсийн орнуудад туслах зорилгоор ОУВС-д 600 тэрбум еврогийн нэмэлт хөрөнгө шаардагдаж байгаа талаар өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн билээ. Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гэхэд тус сан 362 тэрбум ам.доллар цуглуулж чадсан юм. Тухайн үед Япон 60 тэрбум ам.доллар гаргасан нь хамгийн том хандивлагч орон болж байв.  

Э.Од 

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж