“Чойр Цагаан суварга” цахилгаан дамжуулах агаарын шугам барих зураг төслөөс эхлээд эзэмших хүртэл бүхий л төрлийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг Төрийн өмчийн хорооноос зарлажээ.
Энэхүү уралдаант шалгаруулалт хоёр шаттай болох ба эхний ээлжинд шалгуурт оролцох иргэд 220 кВ болон түүнээс дээш хүчдэлийн цахилгаан дамжуулах хүчин чадалтай агаарын шугам барих зураг төслийн болон санхүүгийн чадавхи, туршлагатай байх хэрэгтэй гэнэ. Ийнхүү шалгаруулалтанд орохын тулд наймдугаар сарын 20-ны 15.00 цагаас өмнө Төрийн өмчийн хороонд хандах юм байна.
Энэ нь Чойрын дэд станцад шаардлагатай өргөтгөл хийх, 220 кВ-ын төмөр тулгууртай, хоёр хэлхээт 280 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, цахилгаан эрчим хүчийг дамжуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх ажээ.
У.БОЛОР