Монгол, Бразилийн зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Монгол, Бразилийн зөвлөлдөх уулзалт болов

2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Монгол, Бразилийн ГХЯ-д хоорондын Улс төрийн Гуравдугаар зөвлөлдөх уулзалт ХБНБУ-ын нийслэл Бразилия хотноо амжилттай болж өндөрлөв.

Монголын төлөөлөгчдийг ГХЯ-ны АОДАГ-ын захирал Б.Одонжил тэргүүлж, Монгол Улсаас ХБНБУ-д суугаа Элчин сайд Т.Залаа-Уул, Монгол Улсаас ХБНБУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Д.Ганболд, Монгол Улсаас ХБНБУ-д суугаа Өргөмжит консул Р.Сильва нар оролцов. Бразилийн талыг ХБНБУ-ын ГХЯ-ны Зүүн Азийн газрын захирал Ф.Холанда тэргүүлж,  Гадаад харилцаа, хөдөө аж ахуй, спорт зэрэг яамдуудын газар, хэлтсийн удирдлага оролцов.

    Улс төрийн зөвлөлдөх уулзалтаар төлөөлөгчид Монгол, Бразилийн дотоод улс төр,  эдийн засаг, нийгмийн сүүлийн үеийн байдлын талаар харилцан мэдээлэл хийв. Мөн Монгол, Бразилийн улс төр, эдийн засаг, боловсрол, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, нийгмийн хангамж, спорт зэрэг бүх талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөв,  хөгжлийн асуудлаар санал солилцов. Түүнчлэн талууд олон талт хамтын ажиллагаа, тэр дундаа НҮБ-ын өөрчлөлт, шинэчлэлийн асуудлаар ярилцав.

    Энэхүү уулзалт нь хоёр орны хооронд улс төрийн зөвлөлдөх цорын ганц механизм гэдгээрээ онцлогтой бөгөөд хоёр жилд нэг удаа болдог. Хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2010 онд Улаанбаатар хотноо болсон билээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж