Тансаг эдлэлийн “Louis Vuitton” загварын ордон брэндийг нь дуурайлган хийсэн хуурамч бүтээгдэхүүнийг “Шарталт II” кинонд зөвшөөрөлгүй ашигласныг эсэргүүцэн “Warner Brothers” студийг шүүхэд өгсөн боловч шүүх гомдлыг хүлээж аваагүй гэнэ. LV “Шарталт II” кинонд брэндийг дуурайлган хийсэн хуурамч бүтээгдэхүүн ашигласнаас болж ашиг орлого нь буурсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүгч үүнийг инээдтэй хэрэг гэж үзжээ. Киноны нисэх онгоцны буудал дээрх хэсэгт шартагчдын нэг нь “Болгоомжтой бай. Наад чинь “Louis Vuitton” шүү” гэж хэлдэг аж.
Н.Энх