Авилгатай тэмцэх үйлсэд уриална

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Авилгатай тэмцэх үйлсэд уриална

Дэлхийн нэр хүнд бүхий томоохон сүлжээнд нэгдэн, Авилгатай тэмцэх тусгай хөтөлбөр, төлөвлөгөө гарган ажиллаж, авилгыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж буй компаниудад батламж гардуулах арга хэмжээ зургадугаар сарын 21-ны 16.30 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод болох гэж байна.

Энэ үеэр мөн “ДЭЗФ-ын Авилгын эсрэг түншлэлд нэгдсэн байгууллага” гэсэн лого хэрэглэх эрх олгох ёслолын арга хэмжээ болох ажээ. Тус арга хэмжээнд Дэлхийн эдийн засгийн форумын дэд захирал, Уул уурхай, металлын салбарын дарга Ноён Мишээл Тост болон “PACI-Монгол” сүлжээний Удирдах зөвлөлийн гишүүд оролцох юм байна.

Компанийн авилгын эсрэг санаачлага, үйл ажиллагааг дэмжих, нийт бизнес эрхлэгчдэд түгээн дэлгэрүүлэх үүднээс “PACI-Mongolia” сүлжээг МҮХАҮТ-аас санаачлан, Дэлхийн эдийн засгийн форум дэмжлэгтэйгээр байгуулжээ. Ийнхүү монголдоо авилгын эсрэг дуу хоолойгоо нэгтгэсэн сүлжээг бий болгоход Монголын 160 компани  ДЭЗФ-ын /Дэлхийн Эдийн Засгийн Форум/ Авилгын эсрэг түншлэл /PACI–Partnering Against Corruption Initiative/-д өөрсдийн хүсэл эрмэлзэл, санал санаачлагаар нэгдэн орсон нь ихээр нөлөөлжээ. Үүнийг дэлхийн олон нийт соргогоор хүлээн авч, ДЭЗФ-аас энэ асуудлыг шийдэх талаар монголын туршлага нэмэгдэж байна хэмээн үзэж байгаа тухай албаныхан мэдээлж байна. 

У.БОЛОР 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж