“Майами Хит” цувралыг тэргүүлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

“Майами Хит” цувралыг тэргүүлж эхлэв

Сагсан бөмбөгийн дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-гийн 2011-2012 оны улирлын аваргын төлөөх тоглолт үргэлжиж байна.

Өчигдөр Майами хотод гурав дахь тоглолт болж, талбайн эзэд өрсөлдөгчөө зургаан онооны зөрүүтэй сөхрүүлснээр цувралыг 2:1 болголоо.

Оклахома – Майами 85:91 (20:26, 26:21, 21:22, 18:22)

Оклахома: К.Дюрант 25 оноо+ 6 самбар, Р.Уэстбрук 19 оноо+5 самбар, К.Перкинс 10 оноо + 12 самбар, Ж.Харден 9 оноо+ 6 самбар, 6 дамж, Д.Фишер 9 оноо

Майами: Л.Жеймс 29 оноо + 14 самбар, Д.Уэйд 25 оноо + 7самбар +7 дам, К.Бош 10 оноо + 11 самбар, Ш.Баттер 9 оноо

Цуврал 1:2

NBA-гийн 56 дахь удаагийн аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт өчигдөр Майами хотын “American Airlines Arean”-д боллоо. тоглолт дөрвөн үеийн турш өгөө аваатай болж, талбайн эзэд өрсөлдөгчөө 91:85-аар сөхрүүлснээр цувралыг 2:1 болгов. Эхний үед “Майами” 26:20-иор илүүрхсэн бол дараагийн үед “Оклахома” тоог нэг онооны зөрүүтэй болгосон. Харин гурав, дөрөвдүгээр үе маш сонирхолтой өрнөв. Тоглолт өндөрлөхөөс 14,3 секундын өмнө тоо 85:89 байхад “Оклахома”-гийн холбон тоглогч Рассель Уэстбрук бөмбөгийг тоглолтод оруулсан ч Дуэйн Уэйд амжилттай тасалснаар багаа ялалтад хөтлөв. “Дөлнүүд”-ээс энэ жилийн “Үнэ цэнэтэй тоглогч” Леброн Жеймсийн энэ жилийн плей-оффт найман тоглолтод дараалан 30-аас дээш оноо аваад байсан амжилт энэ өдөр тасарсан ч тэрбээр оноо, самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн. Өнгөрсөн жилийн аваргын төлөөх цувралд тун тааруухан тоглосон “Хаан” Жеймс энэ жил багийн лидер ямар байдгийг тод харуулж байна. Тэрбээр тус тоглолтод 29 оноо цуглуулж, 14 удаа самбараас бөмбөг авсан бол Дуэйн Уэйд 25 оноо түүж, долоон удаа самбараас бөмбөг авч, төдий тооны дамжуулалт өгсөн. Мөн Крис Бош 10, Шейн Баттьер есөн оноо ава. Харин “Оклахома”-гаас сүүлийн гурван жилийн улирлын мэргэн бууч Кевин Дюрант 25, Рассель Уэстбрук 19, Кендрик Перкинс 10, Жеймс Харден, Дирек Фишер нар тус бүр есөн оноо авчээ.

Цувралын дөрөв дэх тулаан маргааш Флорида мужид болно.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Б.БАТ

"ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж