“Камертон 2” шоу мини концерт дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

“Камертон 2” шоу мини концерт дэлгэнэ

Бусдыг байлдан дагуулж чадахуйц дуулах ур чадвар, дахин давтагдашгүй хоолойтой бол алдар хүндийн оргилд хүрэх боломжийг “Камертон 2” төсөл олон зуун залууст олгож байгаа билээ.  Шоуны шат ахих тусам улам сонирхолтой болж, үзэгчдийг дэлгэцийн уях болсон. Хүсэл мөрөөдлөөрөө амжилт өөд дүүлэн нисэх залуус хоёрдугаар шатанд хаан хуурын тансаг аялгуунд алтан үеийн хит дуунуудыг өөрсдийн найруулгаар дуулж, үзэгчдийг байлдан дагуулсан. Хоёрдугаар шатанд нийт 159 оролцогч авьяас чадвараа уралдуулснаас шилдэг нь байж чадсан 51 оролцогч гуравдугаар шатанд оролцох эрхээ авчээ. Эхний хоёр давааг оролцогчид хувь хүний тоглолтыг илүүтэй үзүүлэн оролцож байсан бол энэ удаад буюу гуравдугаар шатандаа  тэд  таван багт хуваагдан мини концерт бэлджээ. Харин энэхүү мини концертод “Камертон” хамтлагийн гишүүдийн бие даан гаргасан цомгуудын дуунуудыг дуулах даалгавартай юм байна.

Хамтлаг болох эхний шатыг туулах тэдний уг миний концерт таваас найман минутад багтах бөгөөд шүүгчид дуулах ур чадвараас гадна бүжиг, багийн зохион байгуулалт, идэвхи оролцоо зэргийг харгалзан үзэж юм байна. Залуустаа амжилт хүсье. Сэтгэл догдлол, харуусал, баяр гуниг, ялалт, ялагдалаар дүүрэн “Камертон 2” шоуны гуравдугаар шатны шалгаруулалт энэ сарын 19-23-ны хооронд мягмар-бямба гарагуудад “Боловсрол” суваг, Music Box сувгаар танай дэлгэцнээ хүрнэ.

“Камертон 2” шоуны оролцогчид хэрхэн мини концертод бэлдсэн гэрэл зургийг цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж