Д’Артаньян төрж, Блэкмор эцэг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Д’Артаньян төрж, Блэкмор эцэг боллоо

       

    Рори Дартаньян, Кэндис Найт. Фото Найтын блогоос

Deep Purple хамлагийг үүсгэн байгуулагчдын нэг, Blackmore’s Night хамтлагийн ахлагч Ричи Блэкморын гэргий Кэндис Найт хүү төрүүлсэн байна. Шинэ хүн уг нь 2012 оны 2 сарын 7-нд төрсөн Блэкморынхон үүнийг нь таг нууцалж чаджээ.

Кэндис Найтын ярьж байгаагаар, хүүд Рори Дартаньян нэр хайрласан байна. Эхний нэр нь ирландаар “улбар ван” гэсэн утгатай, харин Дартаньяныг алдарт шадар цэргийн дурсгалд зориулж өгчээ.

Хосын хувьд Дартаньян хоёр дахь хүүхэд нь болж байна. 2010 онд Блэмор, Найт хоёр Ото Эсмералда нэртэй охинтой болсон билээ. Дартаньян, Эсмералда хоёроос гадна Ричи Блэкморт том болсон хүү Юрген бий (1964 онд төрсөн).

67 настай Ричи Блэкмор, 41 настай Кэндис Найт хоёр гэр бүлийн төдийгүй ажил мэргэжлийн холбоотой юм. Тэд хоёул Blackmore’s Night хамтлагийн гишүүд билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж