Улсын хэмжээнд он гарсаар 26 удаа ой, хээрийн түймэр гарлаа. Булган аймгийн Хангал сумын II багийн нутаг Хөшөөт гэдэг газар уржигдар 14.40 цагийн орчим 30 га ой, 390 га талбай хамарсан хээрийн түймрийг аймгийн Онцгой байдлын газар болон орон нутгийн иргэд нийлсэн 40 хүн унтраахаар ажиллаж байна.Түймрийг цурманд оруулсан гэж аймгийн онцгой байдлын хэлтсээс мэдэгдлээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт өчигдөр 15 га талбай хамарсан хээрийн түймрийг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас найман албан хаагч 15 цагт бүрэн унтраажээ.
Х.Хангал
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт өчигдөр 15 га талбай хамарсан хээрийн түймрийг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас найман албан хаагч 15 цагт бүрэн унтраажээ.
Х.Хангал