Байгаль орчинд ээлтэй бизнесийг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Байгаль орчинд ээлтэй бизнесийг хөгжүүлнэ

“Planet first” уриан дор байгаль орчинд ээлтэй бизнест залуусыг уриалан дуудах зорилготой “Экопренер” арга хэмжээ өнөөдрөөс эхлээд энэ сарын 22-ныг хүртэл үргэлжлэх гэж байна. Энэ дагуу өнөөдөр 10.00 цагт Төрийн ордонд “Экопренер” буюу байгаль орчинд ээлтэй бизнесийг хөгжүүлэхийн төлөөх уралдааны нээлт болон экологийн хариуцлагын талаарх хэлэлцүүлэг эхэллээ.

Энэхүү уралдаанд ОХУ, БНХАУ, Колумби, Тайвань, Энэтхэг, Буркино Фасо, Индионези, Аргентин, АНУ, Болив, Мексик, Япон, Сингапур, Турк, Коста Рика зэрэг 22 орны 26 багийн 16-35 насны оюутан залуусын материалыг хүлээн аваад байгаа ажээ. Харин уралдааныг шүүхээр бизнесийн овсгоо самбаа, инновацийн чиглэлээр ажилладаг эксперт, мэргэжилтнүүдийг ажиллуулахаар болжээ.

Байгальд ээлтэй бизнесийг хөгжүүлэхийг дэмжих уралдаанд оролцох багуудын бүтээлээр маргааш  Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн  танхимд үзэсгэлэн гаргах юм байна.  Энэ үеэр эко шийдэлтэй бизнес төслүүдийн танилцуулга, загвар бүтээгдэхүүнийг сонирхох боломжтой гэнэ.

“Интерпренер” буюу бизнесийн овсгоо, самбаа, ур чадвар гэсэн үгнээс гаралтай интерпренершип гэсэн ойлголтыг “Экопренер” буюу байгаль дэлхий, нийгэм, хүн гурвын хоорондын зохицол, харилцаа холбоог илэрхийлж ажилладаг ногоон бизнес эрхлэгч гэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж