Пакистанд гурван оюутан амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Пакистанд гурван оюутан амь үрэгдэв

Өчигдөр Пакистанд Их сургуулийн автобусны ойролцоо бөмбөг дэлбэрчээ. Энэхүү дайралт газрын тос, байгалийн хийгээр баялаг Белужистан мужын нийслэл Кветта хотын захад болсон байна. Тэсрэх бөмбөг бүхий машиныг оюутнуудыг тээвэрлэдэг автобусны ойролцоо зам дээр тавьсан байсан байна. Энэ нь санамсаргүй тохиолдол биш, алан хядлагыг зохион байгуулсан этгээдүүд тэдгээр мөргөлч оюутнуудыг бай болгон сонгосон нь тодорхой хэмээн албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Дэлбэрэлтийн улмаас гурван оюутан, нэг явган зорчигч амь үрэгдэж, 40 гаруй хүн шархатсан байна.

Шархатсан хүмүүсийг цагдаагийн өндөр хамгаалалтын дор орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж