Хустайн нуруунд алагдсан 13 бугын хэрэгт холбогдох сэжигтнүүдийг
баривчилсан байна. Тэдгээр алагдсан бугануудын дөрөв нь хээлтэй байсан
юм. Хулгайн анчид бугын чив, сүүл, хэл, сав төдийгүй цусыг нь юүлж авсан
гэх мэдээлэл бий. Уг хэрэгт холбогдуулан Дархад Бямбаа хочит Хөвсгөл
аймгийн Баянзүрх сумын иргэн П.Бямбаа, Увс аймгийн харъяат н.Бямбадорж
нарыг саатуулжээ. Тэднийг саатуулах үед Дархад Бямбаагийн гэрээс 86
ширхэг бугын сүүл, 20 баавгайн савар, 9 хүдрийн заарь, гахайн засаа,
бугын чив зэрэг гарсан бол түүнд бараагаа шахдаг гэх н.Бямбадоржийн
машинаас 30 гаруй бугын эвэр мөн тооны чив, сүүл гарсан байна. Дээрх
эд зүйлийг худалдан авсан ченж нар бугыг хэн агнасан, тэдэнд хэн бараа
нийлүүлдэгийг маш их нууцалж байгаа бөгөөд “Утсаар ярьж, буриадуудаас
авсан. Утасны дугаарыг нь тэмдэглэж аваагүй” хэмээн мэлзэж байгаа аж.
Мөн эл хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн амралтын өдөр УМБГ-аас “Цайз”
захын ченжүүд болох Д.Дашзэвэг, Т.Тугбаатар түүний эхнэр Н.Нарангэрэл,
эгч Н.Нарантуяа, Ц.Цэндхүү нарыг мөн саатуулж, ШШГЕГ-ын харъяа хорих 461
дүгээр ангид цагдан хорьжээ. Эдгээр этгээдүүд хориотой ан агнуурын эд
эрхтэнийг худалдан авдаг байсан байна.

Б.ТОГТОХ
http://www.mminfo.mn/
http://www.mminfo.mn/