Дэлгэр зуны анхны цэнгүүн ”Их сөгнөөн” өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Дэлгэр зуны анхны цэнгүүн ”Их сөгнөөн” өндөрлөлөө

“М-Си-Эс Азиа Пасифик Брьюри” компаниас 7 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан Үндэсний хамгийн том шар айргийн баярын нэг “Их Сөгнөөн” 6 сарын 8-наас эхлэн бүтэн 10 хоногийн турш дуустал дуу хуур, наадам цэнгүүнээр дүүрэн болж өндөрлөлөө.

Дэлгэр зуныг угтан хийсэн энэ наадам цэнгүүнд найман мянга гаруй залуус цуглаж шилдэг хамтлаг дуучид, шилдэг шар айргийн брэндүүдтэй өнгөрөөснөөс харахад Их сөгнөөн нь монголын хамгийн том баяр болсныг илтгэнэ.

Их Сөгнөөн асар энэ өдрүүдэд олны хөлөөр дүүрэн, цагаан даашинзтай үзэсгэлэнт зөөгч охид, шар айргийн төгс амт СЭНГҮР, ЖАЛАМ ХАР-ын хамар цоргиулсан үнэр, Монголын үе үеийн шилдэг хамтлаг дуучид “Лемонс”, “Салхи”, “Freezone”, Fire, “A Sound”, “Люмино”, Цэлмүүн, Драмын 4, Rapper G болоод циркийн сонирхолтой үзүүлбэрүүд хурсан зочдыг дахин давтагдашгүй таашаалаар мялаалаа.

Сюрприз үүгээр дууссангүй, хамгийн том дэлгэц дээр хөлбөмбөг үзүүлж, энэ зуны онцлог содон бүхнээр залуусыг дутаасангүй. Цаг завгүй ажиллах хотын залуус алжаалаа “Их сөгнөөн”-д л ийнхүү тайлцгааж, энэ зуны наадам цэнгүүнийг ийнхүү ИХ СӨГНӨӨН-өөр эхлүүлцгээж, ёстой л өөрийнхөөрөө бут авцгаалаа.

“М-Си-Эс Азиа Пасифик Брюэри” компанийн хамт олон энэ зун хэрэглэгчдийгээ баярлуулах олон арга хэмжээ, сюрпризүүд төлөвлөөд байгаа бөгөөд та бүхнийг зунжингаа уйдаахгүй байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж