Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ-ийн халдварын 110 дахь тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэнийг албан ёсоор мэдээллээ. Халдвар авсан хүн нь 25-29 насны эрэгтэй, эрхэлсэн ажилгүй залуу аж. Одоогоор түүний биеийн байдал хэвийн, ХДХВ-ын халдвар тээгчийн шатандаа яваа бөгөөд эмнэлгийн хяналтад орсон, тандалт судалгаа хийгдэж байна.
Д.ЖАРГАЛ