“Formula Mundi-12” олон улсын кино фестиваль Египет улсад 12 дахь жилдээ зохиогдлоо. Уг наадамд 45 орны 208 кино оролцсон бөгөөд найруулагч Б.Баярын бүтээл “Би монгол хүн” баримтат кино хоёрдугаар байранд шалгарсан байна. Энэхүү кинонд байгаль хүн хоорондын харилцаа, түүнээс үүдэх үр дагаварыг харуулахыг зорьсон юм байна.
Киноны зохиогч, найруулагчаар Б.Баяр, эвлүүлгийн найруулагч Б.Баярсайхан, ерөнхий редактор Ш.Ёолк, туслах редактор А.Мөнхцэцэг, зураглаач М.Бүүвэйбаатар, Б.Баярсайхан, компьютер график Б.Баярсайхан нар тус тус ажиллажээ.
Д.ЖАРГАЛ