Египетийн шинэ ерөнхийлөгч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Египетийн шинэ ерөнхийлөгч тодорлоо

“Мусульман ахан дүүс” хөдөлгөөний намынхан өөрсдийн нэр дэвшигч Мохаммед Мурсийг Египетийн шинэ ерөнхийлөгчөөр тунхаглаад байна гэж Reuters мэдээлэв. Намын төлөөлөгч нь Мохаммед Мурси тус орны экс-ерөнхийлөгч Ахмед Шафикийг ялснаар цэргийн захиргаанд төгсгөл авчирлаа гэж мэдээлэв. Саналын хуудасны 80 хувийг тоолсны дараа тэр 52,5% санал авсан гэж нам нь мэдэглэв.

Харин Ахмед Шафикийн сонгуулийн штаб санал тооллогын талаар мэдээлэл гаргасангүй. Ер нь сонгуулийн албан ёсны дүн хэзээ гарч ирэх нь тодорхойгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тавдугаар сарын 23-24-ний өдрүүдийн хоёр лидерийг гарган ирэхийн тулд дөрөв орчим хоног өнгөрсөн байв. Парламентын сонгуулийг будлиантай явагдсан гээд үндсэн хуулийн цэц сонгуулийг хүчингүй болгон хууль тогтоох эрх Уэргийн дээд зөвлөлд очсон байлаа.  Хэрэв энэ сонгуулиар будлиан илэрбэлсонгуулийг цэргийнхэн хүчингүй болгож магадгүй юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж