Лондон ЭЗ-аа дэмжих арга хэмжээ авлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Лондон ЭЗ-аа дэмжих арга хэмжээ авлаа

Британийн Засгийн газар болон Төв банк нь банкны системд туслах хөдөлбөрөө тохиролцов. Банкуудаар дамжуулан хүү багатай зээлийг компани болон иргэдэд олгох юм. Евро бүсийн хямрал хурцатгаж байгаа нөхцөлд Их Британийн Засгийн газар ба Английн банк тус орны санхүүгийн системийг дэмжин түүгээр далимдуулан эдийн засгаа дэмжих санаатай байна. Тэд банкуудад зориулан “зээлийн дарамт” гэх эрсдлийг буулгах яаралтай хөдөлбөрийг боловсруулжээ.

Тухайлбал, банкуудад бага хүүтэй урт хугацааны зузаатгал хийхийг чухалчилсан гэж Их Британийн Сангийн сайд Жорж Осборн мэдээлэв. Тэр нь эргээд банкууд зээл олгох боломжийг нэмэгдүүлэх юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 100 тэрбум фунт стерлинг (123 тэрбум евро) зарцуулна гэж Reuters мэдээлэв. Хөтөлбөрийг хэдэн долоо хоногийн дараа эхлүүлнэ.

Үүнтэй зэрэгцэн Английн банк нь тус орны санхүү, зээлийн байгууллагуудад таван тэрбум фунт стерлинг буюу 6,2 евротой тэнцэх мөнгөний шинэ зузаатгал хийнэ. Энэ арга хэмжээний шийдвэрийг өнгөрсөн жилийн сүүлийн сард гаргасан ч өнөөг хүртэл хэрэгжүүлээгүй явж ирснийг Британийн Төв банкны тэргүүн Мервин Кинг тайлбарлав. Санхүүчийн хэлснээр евро бүсийн хямрал нь уг бүсийн өрсөлдөөнийг унтрааж буй гэнэ. Компани ба хэрэглэгчид ирэх шуурганд бэлтгэж байна гэж тэр хэлээд евро бүсийн хямралыг зохицуулахад шаардлагатай арга хэмжээ авахыг евро бүсийн гишүүн орнуудад хандан уриалав.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж