Поп дива Ж.Алтанцэцэг буюу Алтаа "Чамтай хамт шүү би" хэмээн нэрлэсэн нэгэн шинэ уран бүтээлээрээ өөрийн фенүүддээ бэлэг барилаа. Ая зохиогч, продюсер Г.Гангын ая, шүлгээр бүтсэн энэ дуу түүний ирэх намар хийх тоглолтод эгшиглэх юм байна. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 1-нд эх үрсийн баярт зориулан “Ногоон орчин бидний ирээдүй” хандивын тоглолт хийсэн бөгөөд энэхүү тоглолтынхоо дараагаас л ирэх намар хийх бие даасан томоохон толголтынхоо бэлтгэл ажилд орсон билээ. Поп дива Алтаа сүүлийн таван жил тоглолтоо хийгээгүй орхигдуулаад байсан ч энэ удаад уран бүтээлээрээ тэсрэлт хийхээр ийнхүү эртнээс бэлтгэлдээ орсон аж. Мөн мэргэжлийн дуурийн дуучин тэрбээр тун удахгүй поп опера цомгоо гаргах гэнэ.
Поп дива, дуучин Ж.Алтанцэцэгийн "Чамтай хамт шүү би" дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
Г.ДАША